Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сурьеэгийн эсрэг Солонгос, Монголын хамтарсан төсөл”-ийг 2015 оноос хойш хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд МУИС-ийн оюутнуудыг цээжний эрхтэн тогтолцооны үзлэг шинжилгээнд урьж байна.
Сурьеэ өвчнөөр нийт өвчлөгсөдийн 30% нь 15-24 насанд тохилдож байгаа нь оюутан залуусын дунд сурьеэгийн тархалт өндөр байгааг харуулж байгаа юм. Иймд үнэ төлбөргүйгээр сүрьеэгийн илрүүлэг хийж, үзлэг шинжилгээг доорхи хуваарийн дагуу зохион байгуулж байгаа тул оюутан та бүхэн идэвхи санаачлагатай оролцоно уу.
№ | Огноо | Үзлэгийн цаг | Хаана |
1 | 9 сарын 27 | 09:00-15:30 |
МУИС-ийн Эмнэлэг, Оюутны дотуур байр-1, 1 давхарт |
2 | 9 сарын 28 | 09:00-15:30 | |
3 | 10 сарын 1 | 09:00-15:30 | |
4 | 10 сарын 2 | 09:00-15:30 | |
5 | 10 сарын 3 | 09:00-15:30 |
МУИС-Эмнэлэг
Оюутан, төгсөгчийн хэлтэс