“Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт” болно

Share Button

Ахмадын баяр болон багш нарын баярыг тохиолдуулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт”-ыг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордноо зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалтад 1000 багш оролцох бөгөөд МУИС-иас 20 ахмад багш оролцоно. Уг уулзалтад оролцсон ахмад багш нар мөн өдрийн 14.00 цагаас МУИС-ийн хичээлийн 1-р байрны 217 тоот өрөөнд багш шавийн дурсамж уулзалтад оролцох юм.

МУИС-ийн ахмад багш нарын хүндэтгэлийн хүлээн авалт 9 дүгээр сарын 30-ны 12.00 цагаас Улаанбаатар ресторанд болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар