Монголын Концертын Төв, Монголын Ардын Багш Нарын Холбоо, ТВ5 телевиз хамтран ард түмний сэтгэлд хоногшсон 50, 60, 70, 80 оны дуунуудыг сэргээх зорилготой “Үл тасрах аялгуу” төслийн цуврал “АРДЫН БАГШИЙН АЛДАР” нэртэй улсын уралдааныг “Дэлхийн болон Монголын багш нарын өдөр”, “Дэлхийн болон Монголын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулах ба МУИС хамтран оролцож байгаа билээ.
Иймд МУИС-ийн багш, ажилтан та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Уралдаан нь:
- ТВ5 телевизээр орон даяар цацагдана.
- МУИС-ийг төлөөлж ажиглагч багш оролцоно.
- МУИС-ийн лого тавигдаж, сурталчилгааны шторк гарна.
- МУИС-ийн нэрэмжит шагналыг зохион байгуулагчдын зүгээс гаргана.
- Оролцогч багш өөрийн авьяас, уран бүтээлээ тайз, дэлгэцнээ мөнхлөнө.
- Амжилттай оролцсон багшийг сургуулийн зүгээс тусгай шагналаар урамшуулна.
- МУИС-ийн залуу, дунд, ахмад үеийн багш нарын авьяас, уран бүтээлийг олон түмэнд сурталчлан таниулна.
Жич: Бүртгэл 2018 оны 10 дугаар сарын 24-нийг хүртэл өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд ТВ5 телевизийн байранд явагдана. /Мэдээллийг Хамтын ажиллагааны хэлтсийн 99072004, 77307730-1162, АБАНХ-ны 99080501, 77307730-1233, нарийвчилсан мэдээллийг зохион байгууллагчдын 70110328, 90471011, 91191011 утаснаас лавлана уу./
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
УТГА ЗОХИОЛ, УРЛАГ СУДЛАЛЫН ТЭНХИМ
АХМАД БАГШ, АЖИЛТНЫ НЭГДСЭН ХОЛБОО