Гадаад багш оюутны өдөрлөг болов

Share Button

МУИС-ийн ГХСС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогын хүрээнд тус сургуульд ажиллаж,  сурч буй нийт гадаад мэргэжилтэн багш, оюутны дунд “Хаврын өдөрлөг” арга хэмжээг 2012 оны 3-р сарын 24-ний өдөр “Жаргалантын ам”-нд зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд нийт 24 мэргэжилтэн багш, оюутан, захиргааны зөвлөлийн гишүүд оролцож, “Эрхий мэргэн” сур харваа, “Дөрвөн бэрх”, “Монголын тухай хэн сайн мэдэх вэ?” АХА тэмцээн, “Монгол дуу”-ны бэсрэг уралдаан тэмцээн зохиож манлайлагчдыг тодруулав.

Өдөрлөгт оролцсон гадаад мэргэжилтэн багш, оюутнуудаас авсан саналын хуудсанд уг арга хэмжээг зохион байгуулсанд талархал дэвшүүлээд, цаашид гадаад харилцааг хөгжүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ авахыг хүссэн байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар