МУИС, ИТАЛИЙН “Ca’ FOSCARI UNIVERSITY OF VENICE’’ их сургууль хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2019/2020 оны оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний болон магистр, докторын оюутан байх
- Голч оноо 3,0 дээш байх
- Англи эсвэл Итали хэлний B2 түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх
- Суралцах Хугацаа 1 жилээс хэтрэхгүй байна.
Бүрдүүлэх материал:
- CV (тодорхойлсон загвар байхгүй) Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
- Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
- Англи хэл дээр тодорхойлох захиа -1ш /Recommendation letter/ тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг
- Англи хэл дээр Судалгааны /сурах/ төлөвлөгөөний тодорхойлолт
- Англи эсвэл Итали хэлний түвшинг тогтоосон батламж / хавсаргасан линкээс харах/
- Гадаад пасспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна /.
- 6 сараас хэтрээгүй цээж зураг/ гадаад пасспортын зурагтай адил хэмжээтэй/
- Хүсэлт гаргагч заавал тус их сургуулийн суралцагчийн гэрээг бөглөсөн байна. Линкээс харах
Хамрагдах оюутны тоо: Бакалавр, магистр, докторын түвшин тус бүр 2 хүртлэх оюутан
Сургалтын төлбөр, зардал: Солилцооны оюутан нь төлбөрөөс чөлөөлөгдөнө. Солилцооны оюутан нь өөрийн суралцдаг үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байх ба судалсан багц цагийг тооцуулна. Байр, унаа, хоолны зардлыг өөрөө хариуцна.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 10 дугаар сарын 10-ны өдрийн 17.00 цаг
Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 200, 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.
Оюутан,төгсөгчийн хэлтэс нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр МУИС-аас шалгарсан оюутнуудын нэрсийг “ Ca’ FOSCARI UNIVERSITY OF VENICE” их сургуульд илгээх ба тэнцсэн оюутны хариу ирсэн тохиолдолд 2018 оны 10 дугаар сарын 30-ны дотор МУИС –аас материалыг илгээх болно.
“Ca’ FOSCARI UNIVERSITY OF VENICE” их сургуулийн дараах вэб хуудсаар зочилж шаардлагатай мэдээлэлтэй танилцана уу.
Website: http:// www.unive.it/pag/16406/ in the “ Recognized certification” tab
https://www.unive.it/pag/13526/
https://www.unive.it/pag/12641/
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС