Питер Морроугийн нэрэмжит “Хас банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т урьж байна

Share Button

Тэтгэлгийн зорилго: Банк,  санхүү, эдийн засгийн чиглэлээр амжилттай суралцаж буй, цаашид арилжааны банкинд ажиллах хүсэл сонирхолтой чадварлаг, өсөх ирээдүйтэй оюутнуудыг нээн илрүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын гараагаа оновчтой, зөв эхлүүлэхэд нь туслах. 

Тэтгэлгийн хамрах хүрээ: Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй 3, 4-р ангийн оюутнуудаас сурлагын амжилтаар болон нийгэм, олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээнд идэвхтэй оролцоогоор шалгаруулж шилдэг 3 оюутанд 1 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

Материал хүлээн авах хугацаа:

Тэтгэлэг хүсэгчийн материалыг recruiter@xacbank.mn хаягаар хүлээн авна.

Материал хүлээн авах хугацаа: 2018.10.05-ны өдрийн 18:00  цаг хүртэл

Холбоо барих:         ХасБанкны лавлах 1800-1888 (энгийн утасны тарифаар)

                                    Төв банкны 7577-1888 /дотуур дугаар 804/, 99007564

Шалгаруулалтын дүнг зарлах: Шалгарсан 3 оюутныг ХасБанкны www.xacbank.mn цахим хуудсаар мэдээлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.xacbank.mn/page/scholarship авна уу!

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар