“МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Share Button

Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго: XXI зуунд боловсролын парадигм нь мэдлэг төвтэй боловсролоос хүмүүнлэг харилцаа төвтэй боловсролд шилжиж байна. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн  ёс зүйн  асуудал анхаарал татаж байна. Мэргэжлийн ёс зүй нь мэргэжилтэн бэлтгэх, улмаар нийгмийн харилцааг боловсронгуй болгох, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Аль ч салбарт мэргэжлийн ёс зүй бол тухайн мэргэжилтний болон улс орны хөгжилд чанарын шинэчлэл хийх үндсэн нөхцөл болдог. Иймээс орчин цагийн монголын болон гадаад улс орны мэргэжлийн ёс зүйн шинэ туршлага, сургалт, судалгааны үр дүнг толилуулах, мэргэжлийн ёс зүйн чухал асуудлуудыг тодруулан судалж, цаашид хамтын хүчээр хийх ажлуудыг тодорхойлох  зорилгоор энэ эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна.

Мэргэжлийн ёс зүйн тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, эрдэмтэн судлаачид, багш нарын судалгаа шинжилгээний ажлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мэргэжлийн ёс зүйн сургалт, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахад энэхүү хурлын ач холбогдол оршино.

Хуралд  хэлэлцэх асуудлын  ерөнхий чиглэл:

  • Мэргэжлийн ёс зүйн сургалтын хөтөлбөрийн агуулга, заах арга, сургалтын хэрэглэгдэхүүний  шинэчлэлийн асуудал
  • Мэргэжлийн ёс зүйн судалгааны орчин үеийн  асуудал
  • Багш мэргэжлийн ёс зүйн орчин үеийн тулгамдсан асуудал

 Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:

  • Мэргэжлийн ёс зүйн асуудалд бодитой үнэлэлт, дүгнэлт хийсэн байх,
  • Мэргэжлийн ёс зүйн орчин үеийн чиг хандлага, туршлага, үр дүнгийн асуудлыг хамран судлах
  • Судалгаа нь тодорхой онол, арга зүйд үндэслэгдсэн байх зэрэг болно.

Илтгэлийн бичлэгт тавигдах үндсэн шаардлага: 

  1. Эрдэм шинжилгээний илтгэл дараах хэсгүүдтэй байна. Илтгэлийн нэр, илтгэгчийн овог, нэр, ажил, албан тушаал, эрдмийн зэрэг, цол, харилцах утас, Илтгэлийн хураангуй, Түлхүүр үг, Оршил, Үндсэн хэсэг, Дүгнэлт,  Ишлэл татсан ном, зохиолын нэрс
  2. Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан A4 хэмжээтэй 7-9 хуудас байна.
  3. Илтгэлийг зөвхөн UNICODE- ашиглаж, “Times New Roman”- фонд дээр 12 pt үсгийн өндрийг сонгон, мөр хоорондын зай 1 байх, А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод баруун талаас 2,5 см; зүүн талаас 3 см зайг үлдээж бичнэ. Илтгэлийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглана. Илтгэл нь шинэ судалгааны үр дүн байна.

Илтгэл хүлээн авах хугацаа: Илтгэлийг  та бүхэн 2018  оны 11 дүгээр сарын 1-ний дотор renchin_darikhuu@yahoo.com цахим шуудангийн хаягаар ирүүлж, хурaлд оролцогчдоор нээлттэй хэлэлцүүлэх боломж олгоно уу.

Эрдэм шинжилгээний хурал хийх өдөр:  2018 оны  11 дүгээр сарын 15

Энэхүү  хурал  МУИС-ийн Төв байр. Эрдмийн танхимд 10.00  цагаас эхэлнэ. Нэмэлт  мэдээллийг  99275753, 99003188 дугаарын утсаар лавлана уу.

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагч:

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын  Философи, шашин судлалын тэнхим,

Монгол Улсын  ШУА-ийн Философийн хүрээлэн

ШУТИС-ийн Бизнес Хүмүүнлэгийн Ухааны Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Салбар

МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль, Нийгмийн ухааны тэнхим

МУИС-ийн Философийн салбарыг төгсөгчдийн холбоо

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар