Дээд боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд ороход хэрэг болох асуудлууд, мөн багш нар хичээлийн хөтөлбөрөө боловсруулах арга зүйн асуудлыг тусгасан МУИС-ийн НШУС-ийн багш доктор Ж.Даваагийн “Их дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөр боловсруулах аргазүй” ном шинээр хэвлэгдэн гарлаа.
Энэхүү ном нь их, дээд сургууль, коллежийн удирдлага, багш, судлаач нарт зориулагдсан бөгөөд дээд боловсролын сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг хэрхэн боловсруулах талаар гадаад, дотоодын хандлага, сургалтын хөтөлбөр магадлан итгэмжилдэг зарим туршлагыг авч үзжээ.