Эссэ бичлэгийн зорилго: Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан “Ёс зүй бол амьдрах урлаг” болохыг оюутнууд хэрхэн ойлгож байгааг танин мэдэх, ёс суртахуунлаг амьдрахын утга учрыг ухааран, энэ талаар зохих мэдлэг, чадвар эзэмшихэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
Эссэ бичлэгийн хамрах хүрээ: МУИС-ийн бакалаврын түвшний оюутнууд
Эссэ бичлэгт тавигдах шаардлага:
- Сэдвийн агуулга бүрэн байх
- Хэл найруулга, бичлэгийн ур чадвар сайн байх
- Бүтээлч хандлага, өөрийн байр сууриа үндэслэлтэйгээр илэрхийлэх
- Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
- Ашигласан материал, дурдагдсан жишээ баримт, тоон мэдээлэл үнэн зөв байх
- Тогтоосон хугацаанд ирүүлсэн байх
- Үсгийн фонт ариал 12, мөр хоорондын зай 1,5, А4 хэмжээтэй хуудсанд багтсан байх
- Үгийн тоо 1000-1500
- Эссэ бичлэгийн бүтэц нь бичигчийн товч танилцуулга /хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг/, эхний хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлт гэсэн ерөнхий бүтэцтэй байна.
Шалгаруулах журам: Эссэг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүд: /0-100 хүртэл онооны системээр дүгнэнэ/. Үүнд:
- Сэдвийн агуулга бүрэн, үнэн зөв байх (20 оноо);
- Хэл найруулга, бичлэгийн ур чадвар (20 оноо);
- Бүтээлч хандлага, өөрийн байр суурь (20 оноо);
- Дэвшүүлсэншинэлэг санаа (20 оноо);
- Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (20 оноо).
Эссэний эхийг файл хэлбэрээр renchin_darikhuu@yahoo.com гэсэн цахим хаягаар, цаасан эхийг 1 хувь хэвлэж, хавтаслаж, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Философи, шашин судлалын тэнхимд /Б.Баянжаргалд/ 2018 оны 11дүгээр сарын 05- ны дотор ирүүлсэн байна.
Эссэ бичлэгийн дүнг 2018 оны 11 дүгээр сарын 15-нд дэлхийн философийн өдөр зарлана.
Холбоо барих утасны дугаар: 99275753. 99003188
Эссэг зарласан сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй эссэг шалгаруулалтанд оруулахгүй болно.
Шагнал
– Тэргүүн байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
– Дэд байр1 Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
– Гутгаар байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухааны сургууль,
хүмүүнлэгийн УХААНЫ салбар
Философи, шашин судлалын тэнхим