ЗОРИЛГО: Багш нар судалгааны ажлаа эхлэн бичих, үргэлжлүүлэх, дуусгахад төвлөрөн суух таатай орчин, нөхцлийг бүрдүүлж тэдний эрдэм шинжилгээ, судалгааны бодит үр дүнг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
ХАМРАХ ХҮРЭЭ: Судалгааны өгүүлэл бичих, хурлын илтгэл бэлтгэх, ном, сурах бичиг дээр ажиллах, диссертаци бичих, судалгааны грантын төсөл бичих зэрэг эрдмийн ажлаа ахиулах хүсэлтэй МУИС-ийн нийт багш нарт нээлттэй. Сонирхсон багш энд дарж бүртгүүлнэ үү.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН: Уг хөтөлбөрт хамрагдсан багш нар хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээ төлөвлөсөн хугацаандаа хэвлүүлэх буюу судалгааны хурал, хэлэлцүүлэгт танилцуулна.
ХУГАЦАА: Уг хөтөлбөр нь 2018 оны 10 дугаар сарын сарын 12 -оос эхлэх бөгөөд долоо хоногийн Баасан гараг бүр 09-17 цагт МУИС-ийн Төв номын сангийн 204 тоот өрөөнд Намрын улирал дуустал нийт 10 удаа зохион байгуулна.
УРЬДЧИЛСАН ХӨТӨЛБӨР[1]
9:00-9:30 Бүртгэл, хөтөлбөрийн танилцуулга
9:30-11:30 Багш нар судалгааны ажлаа бичих
11:30-12:00 Завсарлага/хэлэлцүүлэг (Aкадемик бичлэгт тулгамддаг асуудлыг шийдвэрлэх алхмуудын талаар туршлага солилцох)
12:00-14:00 Багш нар судалгааны ажлаа бичих
14:00-14:30 Завсарлага
14:30-16:30 Багш нар судалгааны ажлаа бичих
16:30-17:00 Хэлэлцүүлэг: (Тухайн өдөр гүйцэтгэсэн ажлын үр өгөөжийн талаар дүгнэх)
[1] Хөтөлбөрт хамрагдсан багш нарын хэрэгцээ, хүсэлтийг үндэслэн мэргэшсэн туршлагатай профессор-багш Судалгааны арга зүйн чиглэлээр ганцаарчилсан болон хэсгээр зөвлөгөө өгч болно.