МУИС, Япон Улсын “Waseda Их Сургууль” –ийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2019 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна. Суралцах хугацаа 1 бүтэн жил. Суралцах оюутан нь 2019 оны хавар болон 2019 оны намрын улиралд тус их сургуульд суралцана.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний болон магистр, докторын оюутан байх
- Голч оноо бүх түвшинд 3,0 дээш байна.
- Англи, япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх
Бүрдүүлэх материал:
- CV (тодорхойлсон загвар байхгүй)
- Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
- Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
- Англи хэл дээр тодорхойлох захиа -1ш / Recommendation letter/ тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаягтай байх
- Англи хэл дээр сурах / судалгааны ажлын / төлөвлөгөө / Гаргасан загварыг бөглөх /
- Англи хэлний TOEFL, IELTS эсвэл япон хэлний JLPT оноотой бол баталамжийг хавсаргах. Байхгүй тохиолдолд мэргэжлийн сургалтаар англи хэлийг судалж зохих түвшинд хүрсэнийг тодорхойлсон захидал загварын дагуу бичсэн байна.
- Гадаад пасспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна/
- 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 /40mmx30mm/ загварын дагуу
- Банкны тодорхойлолт эсвэл тэтгэлэгт хамрагдах бол батламж /загварын дагуу/
- Waseda их сургуулийн суралцагчийн гэрээ татаж авах
- Суралцахыг хүсэгчийн анкетийг бөглөсөн байна. ZIP file 6MB хадгалах
Хүсэлт гаргагчид нь бүрдүүлэх материалын жагсаалтын 5, 6, 8, 9, 10,11 дүгээрийг https://www.waseda.jp/inst/cie/en/exchange/application сайтаас татаж авахыг анхаарна уу.
Хамрагдах оюутны тоо: Бакалавр, магистр, докторын түвшин тус бүр 2 хүртлэх оюутан
Сургалтын төлбөр, зардал: Солилцооны оюутан нь өөрийн суралцдаг үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байна. Байр, унаа, хоолны зардлыг өөрөө хариуцна.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 10 дугаар сарын 31-ний өдрийн 17.00 цаг
Нэр дэвшүүлэх эцсийн хугацаа: 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр
Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 200,216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.
Оюутан,төгсөгчийн хэлтэс нь Оюутан Солилцооны Хөтөлбөрт нэр дэвшүүлэх бөгөөд 11 дүгээр сарын 20 -ны дотор МУИС-аас шалгарсан оюутнуудын нэрсийг ВАСЕДА Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт илгээнэ. ВАЁЕДА ИХ СУРГУУЛЬ нь дахин шалгаруулалт хийхийг анхаарна уу. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээхийг
“WASEDA UNIVERSITY ” –гийн вэб хуудсаар зочилж суралцах хөтөлбөр бусад мэдээлэлтэй танилцана уу.
Website: https://www.waseda.jp/inst/cie/en/exchange/application
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС