МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, шийдвэр
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
- Шагналд нэр дэвшүүлэх тухай
- Хамтын ажиллагааны гэрээ байгуулах
- Докторын сургалтад суралцаж буй багшид тэтгэлэг олгох тухай
- БНАСАУ-д ажилласан ажлын тайлан
- Бусад асуудал
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- Багш нарын баярын өдрийг тохиолдуулан Бизнесийн сургуулийн зөвлөх профессор, доктор Б.Сайнжаргал, Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор, ахмад багш Ц.Цэндээхүү нарыг Эрдмийн элч шагналаар шагнахаар, Шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхимийн зөвлөх профессор Н.Оюунцэцэгийг МУИС-ийн Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулахаар шийдвэрлэв.
- БНХАУ-ын Жилиний их сургууль болон Жинаны их сургуультай хамтран ажиллах гэрээ, санамж бичиг байгуулахаар шийдвэрлэв.
- Докторын сургалтанд суралцаж буй МУИС-ийн багшид тэтгэлэг олгох журмын шаардлагыг бүрэн хангасан 4 багшид тэтгэлэг олгохоор тогтов.
- Захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар, ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэг, ШУС-ийн профессор В.Батцэнгэл нарын БНАСАУ-нд ажилласан ажлын тайлан сонслоо.