Монголын багш нарын баярт өргөх бэлэг

Share Button

ОУХНУС-ийн Төрийн удирдлагын тэнхим, бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн багш нар, АНУ, ХБНГУ-ын зочин профессоруудтай хамтран “Нийтийн удирдлагын үндэс” сурах бичгийг уншигчдад толилуулж байна. Энэхүү сурах бичиг монгол хэл дээр бичигдсэн нийтийн удирдлагын чиглэлээр хэвлэгдэн гарч буй анхны сурах бичиг бөгөөд 2014 оноос эмхэтгэн гаргахаар зорьсон билээ.

Тус сурах бичиг дараах үндсэн дөрвөн бүлэгтэй. Нэгдүгээр булэг: нийтийн удирдлагын онол, арга зүй; хоёрдугаар бүлэг: нийтийн удирдлагын институц; гуравдугаар бүлэг: нийтийн удирдлагын үйл явц; дөрөвдүгээр бүлэг: нийтийн удирдлагын орчин үеийн хандлага зэрэг болно.

Сурах бичгийн зөвлөхөөр ХБНГУ-н Төрийн захиргаа судлалын институтын захирал, МУИС-н хүндэт доктор Univ. Prof. Dr. Jan Ziekow зөвлөхөөр ажилласан. Энэхүү бүтээлээрээ Монголын багш нарын баярыг тохиолдуулан та бүхэндээ өргөн барьж байна.

ОУХНУС

Төрийн удирдлагын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар