МИЦУБИШИ КОРПОРАЦИЙН ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХҮСЭЛТ ХҮЛЭЭЖ АВНА

Share Button

МИЦУБИШИ КОРПОРАЦИЙН ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХҮСЭЛТ ХҮЛЭЭЖ АВНА

/2018-2019 оны хичээлийн жил/

 

Мицубиши Корпораци нь Япон Улсад төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай бөгөөд Байгаль орчин, дэд бүтцийн бизнес, Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн 7 группээрээ дамжуулан өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтайгаа хамтран дэлхийн өнцөг булан бүрт бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулж байна.

2010 онд Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго: Монгол Улсын болон олон улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг  дэмжихэд тус тэтгэлгийн зорилго оршино.

Нийт тэтгэлэгт хамруулах оюутны тоо: Доктор, магистрын түвшний суралцагч-3, бакалаврын түвшний суралцагч-8, нийт 11 суралцагч

Тэтгэлгийн хэмжээ: 1,000,000 төгрөг

Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шаардлага:

  • МУИС-д амжилттай суралцаж буй Бакалавр, Магистр, Докторын түвшний идэвхитэй төлвийн суралцагч байх
  • Бакалаврын 1-ээс /1-р түвшний оюутнууд хамаарахгүй/ дээш түвшний нийгмийн идэвхи, оролцоотой суралцагч байх
  • Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг шаардлагатай оюутан байх
  • Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх

А. Бакалаврын түвшний суралцагч:

  • Сурлагын үнэлгээний голч дүн /GPA/ нь 3.0 буюу түүнээс дээш байх
  • Эрдэм шинжилгээний хурал, нийгмийн ажил, спорт, урлаг соёлын арга хэмжээнд идэвхитэй оролцдог бол давуу тал болно

Б.  Магистр, докторын түвшний суралцагч:

  • МУИС болон бусад их дээд сургуулиуд, ШУ-ны академийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг хөндлөнгийн үнэлгээ бүхий сэтгүүлүүдэд судалгааны өгүүлэл хэвлүүлсэн, ЭШ-ний хуралд илтгэл тавьсан байх
  • Хөтөлбөрт заасан багц цагийг 50 хувь болон түүнээс дээш судалсан, сурлагын голч оноо 3,5 буюу түүнээс дээш байх
  • ОУ-ын хөндлөнгийн үнэлгээ бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн, илтгэл тавьсан болон судалгааны чиглэлээр гарын авлага, сурах бичиг бичиж хэрэглээнд оруулсан байх

Бүрдүүлэх материал:

  1. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт, эссэ (хавсаргасан маягтын дагуу)-2 хувь
  2. Дүнгийн албан ёсны тодорхойлолт-2 хувь (монгол, англи)
  3. Харъяа тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх профессор эсвэл удирдагч багшийн хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт-1
  4. Хорооны тодорхойлолт (Гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын талаар тусгасан байх) Жич: Хөдөө орон нутгийн оюутнууд уг тодорхойлолтыг авахад хүндрэлтэй бол тэр талаараа мэдэгдэнэ үү.
  5. Оюутан байх хугацааны амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар

Жич: Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж хүлээлгэн өгнө.

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/10/Copy-of-Application-form_Mitsubishi-Corporation_2017-2018.xlsx”]

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12:00 цаг

Хүлээн авах газар: МУИС Оюутан, төгсөгчийн хэлтэс, хичээлийн 2-р байрны 216 тоот

Холбоо барих утас: 77307730-1514  altanzull.nergui@gmail.com

Санамж:

  • Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй

 ОЮУТАН ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар