“Транспэрэнси Интернэшнл Монгол” олон улсын байгууллагын сургалтад урьж байна

Share Button

Транспэрэнси Интернэшнл авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг дэлхийн тэргүүлэгч иргэний нийгмийн байгууллага юм. Дэлхий даяарх 100 гаруй үндэсний салбар болон Берлин хотод байрладаг  Олон улсын нарийн бичгийн газраараа дамжуулан авлигын хор уршгийн талаарх ойлголтыг түгээж, төрийн, хувийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран авлигатай тэмцэх үр дүнтэй арга хэрэгсэл боловсруулж хэрэгжүүлдэг. “Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллага” нь Нийгэмд шударга ёсны тогтолцоог хөгжүүлэн төлөвшүүлэх, авлига, хээл хахуультай тэмцэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх,хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага болно.

“Транспэрэнси Интернэшнл Монгол” олон улсын байгууллагын Авлигатай тэмцэх монгол залуусын оролцоо төслийн хүрээнд залуусд авлигалын талаарх ойлголт болон боловсрол олгож мөн энэ төсөл хөтөлбөрт олон улсын авлигатай тэмцэх өдрийн үйл ажиллагаанд олон залуусыг оролцуулахыг зорьж байна.

Энэ төслийн хүрээнд  их дээд сургуулийн оюутнууд болон коллежийн оюутнуудад 60 минутын хугацаанд сургалт хийхээр төлөвлөсөн болно. Энэ сургалтаар Боловсролын салбар дахь авлигатай тэмцэх үр нөлөөтэй нөлөө үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа оюутнуудын итгэлийг дээшлүүлэх, Боловсролын салбарт дахь авлигын талаархи ойлголтыг нэмэгдүүлэх, Авлигалын төсөөллийн индексийн талаарх болон нийгмийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд залуусын оролцоо гэсэн сэдвээр мэдээлэл өгч сургалт хийнэ. Сургалт 2018 оны 10-р сарын 24-ны 16:00 цагаас МУИС-ийн номын сангийн 203 тоот өрөөнд болох тул Оюутан залуус Та бүхэн идэвхтэй оролцоорой.

Энэ сургалтанд хамрагдсан хүүхэд залуус цахим сүлжээнд тавигдах  уралдаанд оролцох, Олон улсын Авлигатай тэмцэх өдрөөр зохион байгуулагдах арга хэмжээнд оролцоно.

ӨНДӨР ТҮВШНИЙ АВЛИГЫН СҮҮДЭР ЗАЛУУСЫН НҮДЭЭР (ВИДЕО УРАЛДААН)

Үндсэн шалгуур: Их, Дээд сургуулийн оюутан, залуучууд, Хэвлэл мэдээллийн байгууллагын залуу уран бүтээлчид

Шаардлага: Монголын нийгэмд тулгамдсан асуудлыг хөндсөн байх, Youtube-д public тохиргоотой нийтэлж холбоосыг ирүүлэх, 3 минутаас хэтрэхгүй байх, Уралдаанд ирсэн бүтээлүүдийг Гэрэл Тусгая- Transparency Through Eyes of Youth хуудсанд нийтэлж олон нийтийн хүртээл болгох бөгөөд олон like, share авсан байх, Оюуны өмчийн хууль эрх зүйн болон ёс зүйн хэм хэмжээг баримталсан байх.

2018 оны 12 дугаар сарын 9-нд ОУ-ын Авлигын Эсрэг Өдөр уралдааны ялагчдыг тодруулна.

  • 1-р байр 500,000
  • 2-р байр 300,000
  • 3-р байр 200,000

Уралдааны материалыг: Bolorerdene@transparency.mn хаягаар  2018 оны 12 дугаар сарын 1 хүртэл хүлээн авна. /Цахим иргэний үнэмлэхний хуулбарын хамт/

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар