2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, профессор, судлаач, нийтлэлч Дашдоржийн Баярхүү ОУХНУС-ийн оюутан суралцагч болон судлаач нарт зориулж “Хятадын төрийн удирдлагын залгамжлалын түүх” сэдвээр лекц уншив. Лекц цаг үеэ олсон ач холбогдолтой, сонирхсон асуултандаа хариулт авж чадсан, олон судлаачид хамрагдаж оролцсон арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд БНХАУ-д сургууль төгссөн төгсөгчид, тэнд суралцаж буй оюутнууд болон БНХАУ-аас Монгол Улсад суралцаж буй оюутнуудын төлөөлөл ирсэн нь онцлог байсан юм.
Мөн энэхүү арга хэмжээний үеэр профессор Д.Баярхүү, МУИС-ОУХНУС-тай хамтран гаргасан “ШХАБ, Нэг бүс-нэг зам” шинэ номыг танилцуулав. Уригдан ирсэн зочиндоо болон нийт оролцсон та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Олон улсын харилцааны тэнхим