ЯПОН УЛСЫН РИККО ИХ СУРГУУЛИЙН “RIKKYO UNIVERSITY” 2019 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
МУИС, РИККО Их Сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2019 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна. Суралцах хугацаа 1-2 улирал байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний оюутан байх
- Голч оноо бүх түвшинд 3.0 -аас дээш байна.
- Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт сургуульд элссэн тушаалын хамт англи хэл дээр
- Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
- Англи хэл дээр тодорхойлох захиа -1% /Recommendation letter/ тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаягтай байх
- Англи эсвэл япон хэл дээр сурах /судалгааны ажлын/ төлөвлөгөө Хичээл хөтөлбөрийн талаархи мэдээллийг энэ холбоосоор харна уу.
http://english.rikkyo.ac.jp/student_life/international_exchange/foreigner/special/program/
- Англи хэлний TOEIC 700, япон хэлний J6 JLPT N1 гэх мэт онооны батламжийг хавсаргах.
- Гадаад паспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна/
- 6 сараас хэтрээгүй цээж зураг 2% / 4cm x 3cm /
- Эрүүл мэндийн үзлэгийн хавсаргасан маягтыг бөглөсөн байна.
- Амьжаргааны зардлыг тодорхойлсон аль нэг банкны баталгааг хавсаргана / 2 сараас багагүй хугацааных байна /
Хамрагдах оюутны тоо: 2 хүртлэх оюутан
Сургалтын төлбөр, зардал: Солилцооны оюутан нь багц цагийн болон элсэлтийн хураамж төлөхгүй бөгөөд оюутны байр ба бусад зардлыг өөрөө хариуцна. Тэтгэлэгт хамрагдах тохиолдолд 2 их сургуулийн хооронд байгуулсан гэрээг үндэслэнэ. Дотуур байрны тодорхой % -ыг төлнө.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17.00 цаг
Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 200, 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.
Оюутан, төгсөгчийн хэлтэс нь Оюутан Солилцооны Хөтөлбөрт 11 дүгээр сарын 15-ны дотор хүсэлт гаргасан оюутны материалыг Рикko Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт илгээнэ. Тус их сургууль нь тэнцсэн оюутанд хариуг 2019 оны 02 дугаар сарын 10-ны дотор ирүүлнэ.
“RIKKYO UNIVERSITY ”–гийн вэб хуудсаар зочилж бусад мэдээлэлтэй танилцана уу.
Website: https://rikkyo-i.applyjapan.com/
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС