Япон Улсын Нийгата их сургуулийн “Niigata University” 2019 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Share Button

МУИС, НИЙГАТА Их Сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2019  оны  хаврын  улирлын  оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна. Суралцах хугацаа 1-2 улирал байна. 2019 оны хаврын улирал нь 4 дүгээр сарын 1-ээс 8 дугаар сарын 31, 2019 оны намрын улирал нь 10 дугаар сарын 1-ээс  2020 оны 2 дугаар сарын 28 хүртэл байна. Солилцооны оюутан нь улиралд 10 багц цагийн хичээл судалсан байх ба япон хэлний 2-4 хичээлийг судлах боломжтой  ба долоо хоногт 8 удаа байж болно. Дараах линкээр орж хөтөлбөр, хичээлүүдтэй танилцаж суралцах төлөвлөгөөг гаргана уу.

 Search syllabus: http://syllabus.niigatau.ac.jp/

Search Guide:  https://www.niigatau.ac.jp/en/file/syllabus_search_guide.pdf

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний болон  магистр, докторын оюутан байх
  2. Голч оноо бүх түвшинд 3.0 -аас дээш байна.
  3. Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
  2. Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
  3. Англи хэл дээр тодорхойлох захиа -1% /Recommendation letter/ тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаягтай байх
  4. Англи эсвэл япон хэл дээр сурах / судалгааны ажлын / төлөвлөгөө
  5. Англи эсвэл япон хэлний TOEFL, JLPT гэх мэт онооны батламжийг хавсаргах.
  6. Гадаад паспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна/
  7. 6 сараас хэтрээгүй цээж зураг 3% / 4cm x 3cm /
  8. Эрүүл мэндийн үзлэгийн хавсаргасан маягтыг бөглөсөн байна.
  9. Амьжаргааны зардлыг тодорхойлсон аль нэг банкны баталгааг хавсаргасан маягтаар бөглүүллэнэ.
  10. Бакалавр, магистрын түвшинд хүсэлт гаргагчид нь дараахи линкээр орж маягтыг татаж аван бөглөх ба холбогдох албан тушаалтнаар баталгаажуулсан байна.

     Online Application form https://www.niigata-u.ac.jp/en/academics/education.html

Магистрын зэрэгтэй хүсэлт гаргагчид Graduate School of Modern Society and Culture сургуульд суралцах бол jimugen@cc.niigata-u.ac.jp хаягаар холбогдох , Graduate School of Science and Technology сургуульд суралцах хүсэлт гаргагч http://www.gs.niigatau.ac.jp/~gsweb/en/mbrlist/index.html 

вэб хуудсанд хандана уу.

Хамрагдах оюутны тоо: 2 хүртлэх  оюутан

Сургалтын төлбөр, зардал: Солилцооны оюутан нь багц цагийн болон элсэлтийн хураамж төлөхгүй бөгөөд оюутны байр ба бусад зардлыг өөрөө хариуцна. Тэтгэлэгт хамрагдах тохиолдолд 2 их сургуулийн хооронд байгуулсан гэрээг үндэслэнэ.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 11 дүгээр сарын  22-ны  өдрийн 17.00 цаг

Хүсэлт  гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг  МУИС-ийн хичээлийн II байр 200, 216 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст  өөрийн биеэр авчирч өгөх  ба  өөрийн  материалыг нэг багц  PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Оюутан,төгсөгчийн хэлтэс нь Оюутан Солилцооны Хөтөлбөрт 11 дүгээр сарын 27-нд хүсэлт гаргасан оюутны материалыг Нийгата Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт илгээнэ.  Тус их сургууль нь тэнцсэн оюутанд хариуг 2019 оны 1 дүгээр сарын 15-ны дотор ирүүлнэ.

 “NIIGATA UNIVERSITY ”–гийн вэб хуудсаар зочилж суралцах хөтөлбөр бусад мэдээлэлтэй танилцана уу.

 Website: https://www.niigatau.ac.jp/en/academics/education.html

ОЮУТАН,  ТӨГСӨГЧИЙН  ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар