МУИС-ийн ОУХНУС Азийн олон улсын харилцааны сургуулиудын USPIR холбоонд элсэв

Share Button

2018 оны 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Фүданы Их Сургууль дээр Монгол, Хятад, Орос, Bьетнам, Индонез, Иран, Энэтхэг, Тайланд, Пакистан, Унгар, Латви, Польш, Өмнөд Солонгосын Олон улсын харилцааны сургуулиудын захирлууд хуран цуглаж, USPIR холбоог байгуулав. Тус арга хэмжээнд ОУХНУС-ийн захирал С. Баттулга, ОУХ-ны тэнхимийн багш Б. Мөнх-Өлзий нар оролцлоо. Тус холбоог байгуулахад ОУХНУС оролцож, түүнд албан ёсоор элсэн оров.

 

USPIR нь Азийн улс орнуудын олон улсын харилцаа, улс төр, нийтийн бодлогын үндэсний хэмжээний сургуулиудын анхны холбоо юм. Тус холбооны гол зорилго нь холбооны гишүүн сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, академик харилцааг дэмжих, судалгааны түвшинг дээшлүүлэхэд анхаарах, бүсийн хэмжээний хамтарсан судалгаа хийх, багш оюутан солилцох, хамтран олон улсын харилцааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах явдал юм. Мөн түүнчлэн дэлхий дахинд тулгараад байгаа нийгэм улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг эрдэм шинжилгээний үүднээс бүхий л түвшинд судлан хувь намрээ оруулах боломжийг ижил чиглэлийн олон улсын их сургуулиудад олгох юм.

Үүний зэрэгцээ тус холбооны гишүүн Азийн олон улсын харилцааны сургуулиудын захирлууд Фүданы Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль дээр зохион байгуулагдсан “Нэг бүс- Нэг зам ба Олон улсын харилцааны шинэ чиг хандлагууд” нэртэй олон улсын хуралд оролцон илтгэл хэлэлцүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэхүү хурлын зорилго нь олон улсын хэмжээнд үүсээд байгаа тэгш бус байдал, зөрчил мөргөлдөөн, ядуурал гэх мэт асуудлуудыг шинэ түвшинд авч хэлэлцэн, тэдгээрт бодитой хариу өгөхөд олон улсын харилцааны сургуулиудын үүрэг оролцоо, манлайллыг чиглүүлэхэд чиглэж байв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар