МУИС-ийн ТУЗ-ийн бүрэн эрхийн хугацаанд сургалтын төлбөр нэмэгдэхгүй

Share Button

2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр МУИС-ийн оюутнуудын “Асуудал, шийдэл-2018” форум боллоо. Уулзалтад МУИС-ийн оюутны байгууллагын төлөөлөл, оюутнууд, МУИС-ийн удирдлага, ТУЗ-ийн төлөөлөл оролцож оюутнуудын асуултад хариулт өгч зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Оюутнууд Номын сангийн цагийн хуваарийг уртасгах, оюутны клубуудын уулзалт, цуглаан, бэлтгэлийн цагийн хуваарийг нэмэгдүүлэх, дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах зэрэг олон саналыг дэвшүүлж байсан юм.

МУИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, МУИС-ийн Захиргаа, МУИС-ийн Оюутны холбоо, оюутан конгресс тус форумын үеэр гурван талт гэрээнд гарын үсэг зурсан юм. Тус гэрээгээр  МУИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөл бүрэн эрхийнхээ хугацаанд оюутны сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх үүрэг хүлээлээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар