Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс 2018-2019 оны хичээлийн жилийн  Намрын улирлын NEW FACULTY ORIENTATION сургалтаа амжилттай зохион байгуулав

Share Button

МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс хичээлийн жилийн улирал бүр зохион байгуулж ирсэн Шинэ багшийн  чиглүүлэх сургалт  /New Faculty Orientation/ нь  МУИС-д шинээр ажилд орсон багш нарт академик байгууллагын зорилго, онцлог соёл, ёс зүйн хэм хэмжээ, бүтэц бүрэлдэхүүний талаар танилцуулахын зэрэгцээ тэдэнд Үр дүнд суурилсан боловсролын зарчмууд, Хичээлийн хөтөлбөр боловсруулах, Оюутны үнэлгээ зэрэг сэдвээр танилцуулах сургалт явуулж, харилцан мэдээлэл солилцох, шинэ багш нарт тулгамдаж буй сургалт, судалгааны сорилт, боломжийн талаар санал бодлыг сонсох, тэдний академик хөгжлийг дэмжихэд цаашид хамтран ажиллах боломжийг судлах зорилготой.

2018-2019 оны хичээлийн жилийн Намрын улирлын чиглүүлэх сургалт 2018 оны 10-р сарын 20-ны өдөр  /Бямба гаригт/ 9:00-17:00 цагийн хооронд хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж, бүрэлдэхүүн сургуулиудад шинээр ажилд орсон үндсэн болон цагийн нийт 19 багш хамрагдав. Үүнд: ОУХНУС- 1, ХШУИС-2,  БС- 2,  ШУС-7,  ХЗС-7 багш тус тус оролцов.  Сургалтыг МУИС–ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Др. Б. Очирхуяг нээж,  Мэдээлэл технологийн газрын дарга Др. А. Баатарбилэг, БХЦСТ-ийн  эрхлэгч Др. С. Батцэцэг, ЗХНГ-ын ахлах мэргэжилтэн Б. Болормаа нар  SiSi  систем, их сургуулийн багшийн хөгжил, хандлага, төлөвшил, нийгмийн халамж, үйлчилгээний талаар товч мэдээлэл, танилцуулга хийлээ.

Энэ удаагийн чиглүүлэх сургалтад CDIO-гийн мастер багш  Др. Т.Энхдөл, Др. Д.Болормаа нар хичээл заав. Сургалтын зочин лектороор Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Др. Б.Очирхуяг уригдан, XXI зууны их сургуулийн багшийн цогц чадамж, хүлээлтийн талаар сонирхолтой лекц уншив. Сургалтыг амжилттай зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлсэн МУИС-ийн удирдлага, алба нэгж, сургагч багш нарт талархал илэрхийлье!

 

Багшийн хөгжил, цахим сургалтын төв

МУИС-ийн Номын сангийн 209 тоот

Утас : 75754400 – /ext.1177/

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар