МУИС-ийн ХШУИС-ийн Хими, Биологийн инженерчлэлийн тэнхимийн докторант Алтанцэцэг овогтой Дэлгэржаргалын “Электрон донор/акцептор хагас-дамжуулагч материалаас тогтсон органик нарны зайн үүсгүүрийн хувиргалтын эрчмийг ихэсгэх судалгаа”, ШУТИС-ийн ХШУС-ийн Хими Инженерчлэлийн салбарын докторант Идэрээ овогтой Өлзийхишигийн “Увс ба Хяргас нууруудын сав газрын зарим голын ус, рашааны гидрохими, гидрогеохимийн судалгаа” сэдэвт докторын ажлын хамгаалалт 2018 оны 11 дүгээр сарын 9-ний 14:00 цагаас МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоот өрөөнд болно.
Хими, химийн инженерчлэлийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөл