“МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ТЕХНОЛОГИ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД” сэдэвт илтгэлд Та бүхнийг урьж байна.
Хөтөлбөр:
16.00 – 16.05 Нээлтийн үг, др. Я. Төмөрбаатар, МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч
16.05 – 16.40 “Мэдээлэл харилцааны технологи ба тогтвортой хөгжлийн зорилтууд”, хатагтай А. Гонзалес
16.40 – 16.55 Асуулт, хариулт
16.55 – 17.00 Хаалтын үг, др. Я. Төмөрбаатар, МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч
Илтгэгчийн товч танилцуулга:
Аранча Гонзалез нь олон улсын худалдааны асуудлаар 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд НҮБ болон Дэлхийн Худалдааны байгууллагын хөгжлийн хамтарсан агентлаг буюу Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн Гүйцэтгэх захирлаар 2013 оны 9 дүгээр сараас хойш ажиллаж байна.
Хатагтай Гонзалез 2005-2013 оны хооронд Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ)-ын Ерөнхий захирал Паскал Ламигийн ажлын албаны даргаар ажиллаж байсан. ДХБ-д ажиллах хугацаандаа Худалдааг дэмжих тусламж санаачилга (Aid for trade initiative)-ыг эхлүүлэхэд хувь нэмрээ их оруулж, G-20 бүлэгт Ноён Лами-г төлөөлж (Шерпа) оролцдог байжээ.
Хатагтай Гонзалез Европын Комисст худалдааны хэлэлцээр хийх, хөгжиж буй орнуудын худалдаа, хөгжлийн асуудалд туслалцаа үзүүлэх чиглэлээр ажиллаж байсан. Мөн Европын Комиссын худалдааны төлөөлөгч ба Европын Холбоонд Худалдааны Коммиссарын ажлыг 2002-2004 оны хооронд гүйцэтгэж байв. Мөн Дэлхийн Эдийн Засгийн Форум (ДЭЗФ)-ын Худалдаа болон Хөрөнгө оруулалтын ирээдүйн зөвлөлийн дэд даргын албыг хашдаг.