Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

Share Button
МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс ХЗС-ийн Практик сургалтын төвтэй хамтран МУИС-ийн багш, ажилтан, оюутнуудад хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна. Хууль зүйн анхан шатны зөвлөгөөг Практик сургалтын төвийн клиникч оюутнууд багшийн удирдлага дор долоо хоног бүрийн Лхагва гарагт 11.00-16.00 цагийн хооронд хичээлийн II байрны 2 давхарт тогтмол өгөх юм.
Та бүхэн өөрт тулгамдсан хууль, эрх зүйн асуудлаарх зөвлөгөө, мэдээллийг тогтмол цагийн хуваарийн дагуу үйлчлэх клиникч оюутнуудаас авах боломж ийнхүү нээгдлээ.
Түүнчлэн Мягмар гараг бүрийн 16:00 цагаас Номын сангийн 403 тоотод хууль, эрх зүй, гэмт хэрэг, зөрчлөөс  урьдчилан сэргийлэх сургалтыг тогтмол зохион байгуулах тул багш, ажилтан, оюутнууд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар