“Боловсрол судлал” сэтгүүлд өгүүллээ хэвлүүлнэ үү!

Share Button

МУИС-ийн ШУС-иас эрхлэн гаргадаг  “БОЛОВСРОЛ СУДЛАЛ” сэтгүүлийн 2018 оны 21 дугаарт дараах чиглэлийн хүрээнд эрдэм шинжилгээний өгүүлэл /ЭШӨ/ хүлээн авна.

  • Бүх түвшний боловсролын агуулга, стандарт
  • Боловсролын онол
  • Боловсролын арга зүй, дидактик
  • Боловсролын үнэлгээ
  • Боловсролын технологи
  • Боловсролын сэтгэл зүй
  • Боловсролын социологи
  • Сургуулийн болон боловсролын менежмент

Та өгүүлэл өгөхийг хүсвэл  education.journal01@gmail.com  хаяг руу өгүүллээ илгээнэ үү. Таны өгүүллийг хүлээн авч  цахим хэлбэрээр хөндлөнгийн хянан магадлагаа хийж шаардлага хангах эсэхийг шийдвэрлэн хариу мэдэгдэнэ. Шаардлага хангасан тохиолдолд “БОЛОВСРОЛ СУДЛАЛ” сэтгүүлд хэвлэгдэх ба setguul.num.edu.mn хаягт цахим хэлбэрээр байрших болно.

Өгүүлэл хүлээн авах хэл: Монгол, Англи (2019 оны дугаараас эхлэн зөвхөн англи хэлээр хэвлэнэ)

Өгүүлэл хүлээн авах төлбөр: 20.000₮, МУИС-ШУС-ын Хаан банкны 5041123767 тоот дансанд тушаан баримтыг өгүүлэлийн хамт education.journal01@gmail.com хаяг руу илгээнэ . Төлбөрийн зориулалт хэсэгт “Боловсрол судлал” сэтгүүл, Зохиогчийн нэрийг заавал бичнэ.

Өгүүлэл хүлээн авах болон хэвлэх хугацаа:

  • Өгүүлэл хүлээн авах /2018.11.01 – 11.20/
  • Хянан магадлагаа хийх /2018.11.26 – 12.15/
  • Өгүүллийг сайжруулах /2018.12.16 – 12.30/
  • Сэтгүүлийг хэвлэлд шилжүүлэх /2018.12.30/
  • Сэтгүүлийг цахим хэлбэрээр  байршуулах /2019.01.15/

Энэхүү сэтгүүл нь боловсролын салбарт судалгаа, шинжилгээ явуулдаг судлаач, багш, оюутан, эрдэмтэн, профессор, мэргэжилтэн хэн бүхэнд нээлттэй. Өгүүлэлд тавигдах шаардлага  болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг  www.setguul.num.edu.mn болон 77307730 – 2472  утсаар авна уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар