Их, дээд сургуулийн рейтинг тогтоох олон улсын QS байгууллагын төлөөлөгчид МУИС-д зочилж байна

Share Button

Өнөөдөр 08.30 цагт QS Азийг хариуцсан ерөнхий захирал Мэнди Мок /Ms. Manday Mok/, QS-Ителлижэнс албаны ахлах мэргэжилтэн Самуэл Вонг /Mr Samuel Wong/, Сингапурын Нанян технологийн их сургуулийн гадаад харилцааны албаны захирал Жэнни Халэн Хэдбэрг /Ms Jenny Hallen Hedberg/ болон МУИС, АШУҮИС-ийн удирдлагууд гурван талт уулзалтыг хийв. Уулзалтаар МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар 2019-2024 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллах санал тавин талууд зөвшилцлөө.

Түүнчлэн зочид, төлөөлөгчид МУИС-ийн Лазерын судалгааны лаборатори, Сэргээгдэх эрчим хүчний лаборатори, Мультимедиа, компьютер график судалгааны нээлттэй лабораторитой тус тус танилцав.

Монгол Улсад анх удаа их, дээд сургуулийн рейтинг тогтоох олон улсын эксперт группийн /IREG/ зөвшөөрөл авсан QS байгууллагын удирдлага, төлөөлөгчид хүрэлцэн ирж Монголын их, дээд сургуулиуд дэлхийн их, дээд сургуулиудын зэрэглэлд ороход ямар шалгууруудыг биелүүлэх ёстой болон цаашид анхаарах зөвлөмжийг өгөх “МОНГОЛЫН ИХ, ДЭЭД CУРГУУЛИУДЫН ОЛОН УЛСЖИЛТ: ДЭЛХИЙН ТҮВШИНД ОЧИХ ЗАМ” сэдэвт сургалт-хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 13.30 цагаас МУИС-ийн Номын санд болох юм. QS нь дэлхийн хамгийн нэр хүндтэй гурван рейтингийн / Academic Ranking of World Universities, Times Higher Education World University Rankings / нэг билээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар