Монгол Улсын их сургуулийн оюутны холбоо нийт баклаврын түвшний оюутнуудын дунд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор дуу сонирходог оюутнуудын дунд Урлагийн бага наадмууд болж байгаатай холбогдуулан амьд хөгжимтэй дуулах үдшийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хичээлийн II байрны 2 давхарт “Student service center”-д хөтөлбөрийн дагуу 19:00 цагт эхлэж 21:30 минутын турш 2 цаг 30 минутын турш зохион байгуулж нийт МУИС-ийн 50 гаруй чадварлаг оюутнууд оролцож амжилттай өндөрлөлөө.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд:
СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийн 4-р түвшний оюутан–Баасанцогт
My voice нэвтрүүлгийн шилдэг 25-н оролцогчдын нэг–Мөнхбаяр,
ICE TOP хамтлагийн менежер-Батбаасан
Шагналт байр:
Тэмцээний дүнд 3-р байранд ХУС-ын оюутан Х.Амарбаясгалан
2-р байранд ХШУИС-ийн оюутан Г.Дөлгөөн
1-р байранд НУС-ын А.Амарбат нар шалгарлаа.