“Мэргэжлийн хөтөлбөр сурталчлах өдөрлөг” эхэллээ

Share Button
2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын “Мэргэжлийн хөтөлбөр сурталчлах өдөрлөг” ОУХНУС, БС-иар эхэллээ. Тус өдөрлөгийн үеэр Мэргэжлийн хөтөлбөр сонгох үйл явц, оюутны тэтгэлэг үйлчилгээний талаар мэдээлэл болон мэргэжил сонгох зөвлөгөө өгч, тэнхимийн эрхлэгч, багш нар оюутнуудын сонирхсон асуултанд хариуллаа. Мөн МУИС-н ОУХНУС-н төгсөгч УИХ-н тамгын газрын зөвлөх Б. Мөнхжаргал, “Монголын даатгалын институт”-ын гүйцэтгэх захирал Б.Жавхланцогт  нар өөрийн мэргэжлийн онцлог, давуу тал болон бахархдаг зүйлийн талаар оюутнуудтай нээлттэй ярилцлага өрнүүллээ. Өдөрлөгийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 7-ыг дуустал үргэлжлэх бөгөөд оюутан та өдөрлөгт хүрэлцэн ирснээр мэргэжлийн хөтөлбөрийн нэгдсэн гарын авлага болон Ажил мэргэжил судлалын магистрантуудаас ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой юм.