“МУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам” шинэчлэгдэн батлагдлаа

Share Button

МУИС-ийн оюутан, суралцагчийн тэтгэлгийн асуудал нь “МУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”-аар зохицуулагдан хэрэгжиж ирсэн. 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн А/126 тоот тушаалаар батлагдсан журмыг шинэчлэн боловсруулж, МУИС-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/405 тоот тушаалаар батлуулан шинээр мөрдөж эхэллээ. Журмыг ЭНД дарж үзнэ үү.

Шинээр батлагдсан уг журам нь МУИС-д суралцаж байгаа суралцагчдад олгогдох  тэтгэлгийн төрөл, шалгуур, хэмжээг тодорхой болгож, тэтгэлгийн хамрах хүрээг нэмэгдүүлснээрээ онцлог журам болсон юм.

Энэхүү журмаар:

  • МУИС-д амжилттай суралцаж буй шилдэг суралцагчид болон улс, олон улсын олимпиадад амжилттай оролцож тус сургуульд элссэн элсэгчдэд олгох “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”,
  • Эрдэм шинжилгээний ажил амжилттай хийж онцгой үр дүн гаргасан суралцагчид олгох “Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг”,
  • докторын сургалтанд суралцаж буй МУИС-ийн залуу багшид олгох тэтгэлэг
  • гадаад дотоодын байгууллага, хувь хүний “Нэрэмжит тэтгэлэг”-ийг олгох үйл ажиллагааг зохицуулсан.

Тэтгэлгийн зорилго, төрөл, олгох байгууллага, санхүүжилтийн эх үүсвэр, олгох хугацаа, оюутанд тавигдах шаардлага, нөхцөл зэргээс хамааруулан бусад байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит тэтгэлгийг тухайн байгууллагаас гаргасан тэтгэлэг олгоход баримтлах журам, МУИС-тай байгуулсан гэрээ, харилцан ойлголцлын санамж бичигт заасны дагуу зохион байгуулахаар тусгагдсан болно.

МУИС-д суралцагчдад олгох тэтгэлэг нь дараах төрлүүд байна. Үүнд:

  • МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг
  • МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг
  • Докторын сургалтанд суралцаж буй МУИС-ийн багшид олгох тэтгэлэг
  • Гадаад, дотоодын байгууллага, сангийн нэрэмжит тэтгэлэг
  • Төгсөгчид, хувь хүмүүсийн нэрэмжит тэтгэлэг
  • Бусад тэтгэлэг

Тэтгэлгийн хамрах хүрээг өргөжүүлсэн гол тэтгэлэг бол МУИС өөрийн санхүүжилтийн эх үүсвэрээр санхүүжүүлэх “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” юм.

МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь дараах төрлүүдтэй байна. Үүнд:

  1. Олимпиадын нөхцөлөөр элссэн элсэгч,
  2. Элсэлтийн ерөнхий шалгалтын өндөр үнэлгээгээр элссэн элсэгч,
  3. Сурлагын амжилтаар тэргүүлсэн суралцагч,
  4. Математик, Физик, Хими, Биологийн хөтөлбөр сонгосон суралцагч,
  5. Улсын болон олон улсын чанартай урлаг, спортын наадам, уралдаан тэмцээнд МУИС-ийг төлөөлөн оролцож байр эзэлсэн суралцагч,
  6. Суралцаж буй чиглэлээрээ мэрэгжлийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож амжилт үзүүлсэн суралцагч

2018-2019 оны хичээлийн жилээс МУИС-ийн суралцагчдад тэтгэлэг гардуулах өдрийг Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг угтан жил бүр зохион байгуулж байхаар  төлөвлөж байна.

Энэ хичээлийн жилийн хувьд тэтгэлэг гардуулах өдрийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  болгон зарлаж, МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийн төрлүүдээр болзол шаардлагуудыг зарлан бүртгэл явагдаж байна. Оюутнууд та бүхэн идэвхтэй хамрагдана уу.

Оюутан, төгсөгчийн хэлтэс