ОУХНУС-ийн Төрийн удирдлагын хөтөлбөрийн “Нийтийн удирдлагын шинэчлэл- нийгэм эдийн засгийн хөгжил рүү” бакалаврын эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын хөтөлбөрийн бакалаврын түвшний оюутнуудын 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын эрдэм шинжилгээний хурал 2018 оны 11 дүгээр сарын 7-нд амжилттай зохион байгуулагдлаа. “НИЙТИЙН УДИРДЛАГЫН ШИНЭЧЛЭЛ – НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ РҮҮ” ерөнхий сэдвийн хүрээнд нийт 10 судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, амжилттай хэлэлцүүлэв. Илтгэлүүдэд нийтийн удирдлагын тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, тэдгээрийг шийдвэрлэх боломж, шийдэл гаргалгааг эрэлхийлэн шинэлэг санаанууд дэвшүүлсэн нь хурлын ач холбогдлыг нэмэгдүүллээ.

1-р байр Б.Сарантунгалаг, Б.Ариунбуян “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт ба  гарааны бизнесийг дэмжихэд төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хэрэгжилт” Удирдсан багш  С.Ариунбилэг.

2-р байр Б.Цэрэнням, Ч.Энхтунгалаг “Монголын нийгмийн давхраажилт, өнөөгийн хандлагыг тогтоох нь” Удирдсан багш: С.Ариунбилэг.

3-р байр Б.Хулан, Г.Нямсүрэн “Эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал-Төрөөс зохицуулах нь ” Удирдсан багш: Г.Баасанжав тус тус оров.

Нийтийн удирдлагын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар