Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх цуврал сургалт үргэлжилж байна

Share Button

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, оюутны эрх зүйн анхан шатны мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс цуврал мэдээлэл, сургалт, яриа таниулгыг хийж байгаа билээ. 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтарч цахим орчныг зөв болгох аян, оюутан, залуусын түгээмэл холбогддог гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх тухай сургалт, мэдээлэл хийсэн юм. Сургалтыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Саруултуяа удирдан явуулав.

 

Сургалтад МУИС-ийн 1-р түвшний 150 гаруй оюутан хамрагдав.

Оюутан, төгсөгчийн хэлтэс