“АСТРОНОМИЙН ОЛОН УЛСЫН ХОЛБОО – 100 ЖИЛ” тусгай үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

Share Button

Астрономийн Олон улсын Холбоо (АОУХ)-ны 100 жилийн ой 2019 онд тохионо. Түүхийн энэхүү онцлох ойг тэмдэглэхэд Астрономийн Олон улсын Холбоо нь “Нэг тэнгэрийн дор” сэдэвт шинжлэх ухааны боловсролд зориулсан астрономийн хөгжлийг сайжруулах, дэмжих, мөн сүүлийн 100 жилийн астрономийн нээлтүүдийг сурталчлах, олон нийтийг соён гэгээрүүлэх жилийг санаачилсан байна. Манай улс энэ ажлын хүрээнд Астрономийн Олон улсын Холбооны 100 жилийн ойг угтаж зорилтот үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

Астрономийн Олон улсын Холбооны 100 жилийн ойн баяр нь дэлхий даяар астрономи болон бусад шинжлэх ухаанд шимтэх сонирхлыг өдөөх үндсэн зорилгоор Олон улсын холбооноос төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүд зарласан байна. Улс орон бүрт Астрономийн холбоод, үндэсний шинжлэх ухааны байгууллагууд, улс төрийн нөлөө бүхий хүмүүс, нийгэмлэгүүд, оюутан сурагч гэх мэт бүхий л нийгмийн бүлэгт хүрэх болно.

Мөн уг 100 жилийн үйл ажиллагааны хүрээнд “Эйнштейний сургууль” нэртэй төсөл хэрэгжиж байна. Эйнштейн сургуулийн хөтөлбөр нь дэлхий даяарх сургуулиуд болон оюутнууд сүүлийн үеийн Астрономийн нээлтүүдийг судлахад туслах болно. Оюутнууд таталцлын ач холбогдол ба түүний одод, галактик, болон гэрэлд нөлөөлөх нөлөөллийг судалснаас хар нүх, таталцлын линз, болон таталцлын долгионы одоогийн судалгаануудаас суралцаж, мөн 20-р зууны физикийн гайхалтай нээлтүүдийн нэг болох Альберт Эйнштейний харьцангуйн ерөнхий онолыг 100 жилийн өмнө Нар хиртэлтийн үеэр хэрхэн баталсан талаар тухай сурах болно. Мөн уг онд ОУ-ум Астрономийн Холбоо Дэлхий дахинаа одон орон судлаачдын хамтын ажиллагааг дэлжих зорилгоор байгуулагдсан. Эйнштейний Сургуулийн хөтөлбөр нь шинжлэх ухаан, технологийн сонирхлыг нэмэгдүүлж, дэлхий даяар шинжлэх ухааны авъяастай залуучуудыг хөгжүүлэхэд туслах зорилготой юм.

Төслийн зорилго нь юу вэ?

  1. Шинжлэх ухаан, технологи, инженер, урлаг, болон математикийн хичээл сонирхох сонирхлыг оюутнуудын хувийн давуу тал, сонирхол дээр тулгуурлан ихэсгэх.
  2. Ертөнц дэх таталцлын хүчний үүргийг илүү гүн гүнзгий судлахын уриалах, дэмжих.
  3. Дэлхий даяарх сургуулиудын хамтын ажиллагааг дэмжих.
  4. Телескоп ашиглаж таталцлын чухал объектуудын ажиглалтыг хийх
  5. Төслийн хүрээнд сургуулиудын дунд дах дэлхий даяарх бүтээлч хамтын ажиллагааг онцлон тэмдэглэв.

Тиймээс Монгол улс ч мөн адил Дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, астрономийн шинжлэх ухааныг өөрийн улсдаа олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг өрнүүлэхэд их сургууль, дунд сургууль, Шинжлэх ухааны байгууллага, астрономи сонирхогчид бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж уг тусгай үйл ажиллагааг зохион байгуулсан.

Манай орны хувьд Астрономийн Олон Улсын Холбооны 100 жилийн ойг угтаж зорилтот үйл ажиллагаа зохион байгуулах тухай хурлыг 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү хурлаар

  • Астрономийн шинжлэх ухааны гэж юу вэ?
  • Монголчуудын астрономийн боловсрол хэдийгээс уламжлагдаж ирсэн
  • 100 жилийн үйл ажиллагааг тэмдэглэх учир гэх мэт хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.

Энэхүү үйл ажиллагаанд эрүүл мэнд, батлан хамгаалах, хүмүүнлэг, соёл урлаг, байгалийн ухаан, электроник, антропологи, социологийн салбарынхан болон Монголын үүрэн харилцаа холбооны байгууллагуудаас төлөөлөл оролцлоо. Астрономийн Олон Улсын Холбоо 100 жилийн ойн хүрээнд шинжлэх ухааны олон төслүүд санаачилан хэрэгжүүлж байгаагаас гадна тухайн улс орон өөрсдөө олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Эдгээр үйл ажиллагаанууд нь бүх хүмүүст нээлттэй байна.

Мэдээлэл: 2019 онд АОУХ-ны 100 жилд зориулан 100 үйл ажиллагаа төлөвлөж байгаа ба хамтран ажиллах хүсэлтэй байгууллага, хамт олон дараах хаягаар холбогдоно уу. Утас: 99587148, 89508018, И-мэйл хаяг: jagaa8018@gmail.com

Та бүхэн Астрономийн олон улсын холбооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр холбогдон авах боломжтой.

https://www.iau.org/ – АОУХ-ны вебсайт

https://www.iau-100.org/   – АОУХ-ны 100 жилийн ойн вебсайт

МУИС-ийн  Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Проф. Б.Очирхуяг арга хэмжээнд нээлтийн үг хэллээ. 

Проф. Р.Цолмон “Олон улсын астрономийн холбооны 100 жилийн ойг Монголд тэмдэглэх нь” танилцуулах илтгэл

Проф. Ч.Лхагважав “Астрономийн Олон улсын Холбоо -100″ үйл ажиллагаа дэлхий даяр өрнүүлэх учир зүй” сонирхолтой илтгэл өгүүлсэн.

ШУТИС-ийн Проф. Н.Түгжсүрэн “Монголчуудын астрономийн боловсрол ба эрдэм ухааны уг сурвалж” илтгэл өгүүллээ.

Хурлын үйл ажиллагааны үеэр

Хуралд оролцогчдын дурсгалын зураг

Хөдөө орон нутгаас төлөөлөн оролцогчид (Хөвсгөл, Дорнод аймгаас)

Оддын үдэш үйл ажиллагаа – Астрономи сонирхогч оюутнууд ирсэн зочдод сарны байрлалын тухай таниулах сургалт хийж байгаа нь

Оддын үдэш үйл ажиллагаа – Астрономи сонирхогч оюутнууд ирсэн зочдод сарны байрлалын тухай таниулах сургалт хийж байгаа нь

Оддын үдэш үйл ажиллагаа – Проф. Р.Цолмон ирсэн зочдод дурантай ажиллах зарчмыг танилцуулж байгаа нь

Оддын үдэш үйл ажиллагаа –Ирсэн зочид, төлөөлөгчид санал солилцох уулзалт хийж байгаа нь

Оддын үдэш үйл ажиллагаа –Астрономи сонирхогч МУИС-ийн II курсын оюутан Б.Эрхэс ирсэн зочдод таниулах сургалт хийж байгаа нь

  

Зохион байгуулагч нар болон астрономи сонирхогч оюутнуудын хамт

Астрономи сонирхогч МУИС-ийн оюутнууд

Астрономи сонирхогч хэн бүхэн нэрлэгдээгүй байгаа шинэ нээгдсэн эрхэсүүдийг олох бүрэн боломж бий.

NUM-ITC-UNESCO

Сансар судлал ба Зайнаас тандан судлалын лаборатори

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар