Газарзүйн тэнхимийн багш, доктор Д.Амартүвшин Английн парламентэд илтгэв

Share Button

МУИС, ШУС, БУС-ын Газарзүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Амартүвшин 2018 оны 11 дүгээр сарын 6-нд Их Британийн парламентийн гишүүн Жон Грогений урилгаар “Монголын аялал жуулчлал” сэдэвт форумд “Mongolia is calling” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.

Тус форумын сэдэвтэй холбогдуулж судлаач Монгол орны аялал жуулчлалын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон ирээдүйн боломжуудын талаар өөрийн хийж буй судалгааны зарим үр дүнгээс толиллууллаа. Форумд Английн парламентийн гишүүд, Их Британийн аялал жуулчлалын болон хуулийн фермүүдийн төлөөлөл, их сургуулийн оюутан, судлаачид оролцсон байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар