МУИС-ОУХНУС-ийн нийтийн удирдлагын хөтөлбөрийн магистрант, докторантын 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын эрдэм шинжилгээний хурал 2018 оны 11 дүгээр сарын 13-нд амжилттай зохион байгуулагдлаа. “НИЙТИЙН УДИРДЛАГЫН ШИНЭЧЛЭЛ – НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ РҮҮ” ерөнхий сэдвийн хүрээнд нийт 7 судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, амжилттай хэлэлцүүллээ.
Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд нь нийтийн удирдлагын тулгамдаж буй асуудлуудын өргөн цар хүрээг хамарсан шинжлэх ухааны үндэслэл сайтай байсан нь тус хурлын онцлогийг илэрхийлж байв.
1-р байр О.Алтангэрэл (Докторант)
Сэдэв: Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийг боловсронгуй болгох нь
Удирдсан багш: Проф. Др. Н.Бурмаа
2-р байр Д.Бат-Эрдэнэ (Магистрант)
Сэдэв: Монгол – Япон улс хооронд байгуулсан Эдийн Засгийн Түшлэлийн Хэлэлцээрийн хэрэгжилт Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх нь
3-р байр Ө.Сувдаа (Докторант)
Сэдэв: Орон нутгийн хөгжлийн бодлогын тулдамдсан асуудлууд
Удирдсан багш: Проф. Др. Н.Бурмаа
Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон нийт магистрант, докторантууддаа баяр хүргэж, эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.
Нийтийн удирдлагын тэнхим