Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгууллаа

Share Button

Оюутан төгсөгчийн хэлтсээс нийт оюутнууддаа суралцаж байх хугацаандаа ажил хөдөлмөрт өөрийгөө бэлтгэх, ажлын байрны ярилцлагад хэрхэн орох болон CV бөглөх, ажлын байрны сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, ажиллах чиг баримжаатай болгох, өөрийгөө болон ажиллах гэж буй байгууллагаа бүрэн ойлгох чадвартай болох зэрэг ойлголт өгөх зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгууллаа.

 

Сургалтын үеэр оюутнууд:

  • Ажил хэрхэн хаанаас хайх
  • Ажлын ярилцлагад хэрхэн бэлтгэх, баримт бичиг хэрхэн бүрдүүлэх, ярилцлага хэрхэн явагддаг
  • Суралцах явцдаа өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, амжилттай суралцаж мэргэжлээ эзэмших төлөвлөгөө боловсруулах
  • Ажлын байраа хэрхэн судлах, хайх, мэдээллийг хаанаас авах
  • Ажилд орох, CV, өргөдөл, анкет бөглөх
  • Ажлын байранд дасан зохицох зэрэг чиглэлээр мэдээлэл өглөө.

Тус сургалтыг тэнхим дундын хөтөлбөрийн ажил мэргэжил судлалын магистрантууд удирдсан бөгөөд нийт 70 орчим оюутан оролцож цагийн болон урт хугацааны ажлын байрны талаар өөрсдийн сонирхсон асуултыг асууж дэлгэрэнгүй зөвлөгөө авсан юм.