МУИС нь ХААН болон Голомт банктай хамтран ажиллах гэрээг 2017 оны 5 дугаар сараас 2 жилийн хугацаатай байгуулан ажиллаж байна. Энэхүү хамтран ажиллах гэрээний нэг хэсэг нь МУИС-ийн багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэдэг. Тухайлбал гэрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээл, цалингийн зээлийн хувийг тодорхой нөхцөлөөр тохиролцсон байдаг. МУИС-ийн Захиргааны зүгээс ерөнхий гэрээнд заагдсан цалингийн зээлийн хүүг бууруулах хүсэлт гаргасныг тус банкууд хүлээн авч хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт орууллаа.
Үүний дүнд цалингийн зээл авах боломжит хэмжээг нэмэгдүүлж, зээлийн сарын хүү 1,4-1,7% байсныг 1,2-1,5% болгон буурууллаа. Тиймээс багш, ажилчид та бүхэндээ доорх мэдээллийг хүргүүлж байна.
ГОЛОМТ банкны цалингийн зээлийн нөхцөл | ||
Үзүүлэлтүүд | Нэмэлт гэрээгээр /шинэчилсэн/ | Ерөнхий гэрээгээр /хуучин/ |
Зээлийн хэмжээ | 50 сая ₮ хүртэл /25 сая ₮-с дээш барьцаатай/ | 18 хүртлэх сарын цалин |
Зээлийн хүү /сарын/ | 1.2% -1.4% | 1.4% – 1.6% |
Зээлийн хугацаа | Банкны ерөнхий нөхцлийн дагуу | 48 сар хүртэл |
Бусад нөхцөл | Банкны ерөнхий нөхцлийн дагуу | Ерөнхий нөхцөл |
ХААН банкны цалингийн зээлийн нөхцөл |
||
Үзүүлэлтүүд | Нэмэлт гэрээгээр /шинэчилсэн/ | Ерөнхий гэрээгээр /хуучин/ |
Зээлийн хэмжээ | 36 сарийн цалинтай тэнцэх буюу 50 хүртэл сая ₮ | 24 сарын цалинтай тэнцэх буюу 40.0 сая ₮ |
1-12 хүртэл сар | 14.4% /сарын 1.2%/ | 16.8% /сарын 1.4%/ |
13-24 хүртэл сар | 15.6% /сарын 1.3%/ | |
25-36 хүртэл сар | 16.8% /сарын 1.4%/ | 19.2% /сарын 1.6%/ |
37-48 хүртэл сар | 18% /сарын 1.5%/ | 20.4% /сарын 1.7%/ |
Зээлийн хугацаа | 48 хүртэл сар | 48 сар хүртэл |
Бусад нөхцөл | Банкны ерөнхий нөхцлийн дагуу | Ерөнхий нөхцөл |
САНХҮҮ, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР