“NUM COVER NIGHT-2018” дууны тэмцээн зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс “TALENTED STUDENTS” клуб хамтран “NUM COVER NIGHT-2018” дууны тэмцээн зохион байгууллаа. Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх “TALENTED STUDENTS” клуб нь 2011 оны 11 дүгээр сарын 11-нд урлагт хайртай залуусыг нэгтгэх зорилгоор байгуулагдсан ба өдгөө 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Өнгөрсөн хугацаанд МУИС-ийн захиргаа Оюутан, төгсөгчийн хэлтэстэй олон тэмцээн уралдааныг уламжлал болгон хамтран зохион байгуулсан бөгөөд тэдгээрийн нэг нь “NUM COVER NIGHT” билээ.

“NUM COVER NIGHT-2018” тэмцээн 2018 оны 11 дүгээр сарын 19-нд МУИС Хичээлийн II байрны урлаг заал буюу 343 тоот ангид амжилттай зохион байгуулагдсан. Энэ жилийн наадмын гол зорилго нь урлагт хайртай, дуулах дуртай оюутан залууст нэгэн оройг өөрийгөө нээн хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхэд туслахын сацуу дуулах орчинг нь бүрдүүлж өгөх явдал байлаа. Урьдчилсан шалгаруулалтаар нийт 32 оюутны дуулж буй бичлэгийг цахим шуудангаар хүлээн авч, тэднээс шалгарсан 15 оролцогч өөрсдийн үзүүлбэрээ тайзнаа сонирхуулсан юм.

Тус тэмцээнд дараах оюутнууд шагналт байранд шалгарлаа.

1-р байр ШУС, Нийгмийн ухааны салбарын, Сэтгэл судлалын оюутан А.Урангоо

2-р байр Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн их сургуулийн оюутан Г. Дөлгөөн,

3-р байр ШУС, Хүмүүнлэгийн ухааны салбарын, Англи хэлний орчуулгын ангийн оюутан Б. Ариунжин нар тус тус шалгарсан.

 

Оюутан, төгсөгчийн хэлтэс
МУИС-ийн TS клуб