“Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган-2018” зохион байгуулагдана

Share Button
МУИС-ийн Бизнесийн Сургуулиас санаачлан БСШУСЯ, ХҮИС, МХАҮТ, Хөгжлийн шийдэл ТТБ-тай хамтран МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН-ыг 5 дахь жилдээ 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Номын санд зохион байгуулагдана. 2018 оны чуулганы зорилго нь энтрепренершипийн хөгжилд их сургуулиудын гүйцэтгэх үүргийг тодорхойлох, нэгдсэн ойлголтонд хүрэх, шинжлэх ухааны салбарууд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд оршино.

“Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 2018”-ын зорилтууд:

  • Энтрепренершипийн хөгжилд үзүүлж буй их сургуулиудын үүрэг, оролцоог танилцуулж их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх,

  • Шинжлэх ухааны салбарууд, бизнесийн салбаруудын хамтын ажиллагааг сайжруулах боломжуудыг эрэлхийлэх,

  • Энтрепренершипийг хөгжүүлж буй их дээд сургуулиудын туршлагаас суралцах, тулгарч буй сорилтуудыг хамтран шийдвэрлэх арга замуудыг хайх,

  • Энтрепренерүүд, гарааны бизнес эрхлэгчид, их дээд сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,

  • Оюутан, залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, гарааны бизнес эрхлэгч залууст бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, холбоо сүлбээгээ өргөжүүлэх боломж олгох зэрэг болно.

ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧДЫН ХҮРТЭХ АШИГ ТУС

Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 2018-д оролцсоноор та дараах үр ашгуудыг хүртэх боломжтой. Үүнд:

  • Их сургуулийн судлаач, эрдэмтэдтэй таницах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөвлөгөө авах,

  • Гарааны бизнес эрхлэгчид бизнесийнхээ өсөлт, хөгжилд томоохон хувь нэмэр оруулах боломжтой менторууд, хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоох,

  • Гарааны бизнесээ байгуулах, өсөлтөнд хүргэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл авах, холбоо сүлбээ тогтоох, ирээдүйн бизнесийн хамтрагчаа олох боломжтой.

 

Холбоо барих: Н.Батсүх, МУИС-ийн Бизнесийн сургууль, Бизнес Консалтинг төвийн менежер

Утас: 88028798

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар