ХДХВ, ДОХ-ын эсрэг “Яг одоо шинжилгээнд” өдөрлөг зохион байгуулав

Share Button

ДЭМБ-аас жил бүр 12 дугаар сарын 1-ний өдрийг ХДХВ, ДОХ-ын эсрэг өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн хувьд “Яг одоо шинжилгээнд” уриатайгаар дэлхий нийтээрээ зохион байгуулж байна. МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтэс,  Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хангамж үйлчилгээний газар, МУИС-ийн Эмнэлэг хамтран 2018 оны 11 дүгээр сарын 28-ны 10.00-15.00 цагийн хооронд ДОХ-ын эсрэг өдөрлөгийг хичээлийн 2-р байрны 2 давхарын вестибюльд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр эмч нар оюутан залуучуудад ДОХ болон БЗДХӨ-ний тухай ойлголт, дамжин халдварлах зам, эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай үнэн зөв мэдлэг мэдээлэл өгч сургалт зохион байгууллаа. Мөн  ДОХ болон БЗДХӨ-ний сайн дурын илрүүлэг шинжилгээнд 70 оюутан хамрагдав. Тус өдөрлөгтэй холбогдуулан “Залуу улаан загалмайн клуб”-ын оюутнууд идэвхитэй оролцож, өдөрлөгт оролцогсдод 500 бэлгэвч тараалаа.

Мөн СБД-ийн ЭМН-ийн эмч нар элэгний В,С вирусын илрүүлэг, шинжилгээнд 84 хүн хамруулж, 110 хүнд үзлэг, зөвөлгөө өгсөн бөгөөд өдөрлөгийн үйл ажиллагаанд 300-аад хүн идэвхитэй оролцов.

Өнөөдрийн өдөрлөгт хамрагдаж амжаагүй оюутнууд ДОХ болон БЗДХӨ-ний сайн дурын илрүүлэг, шинжилгээг ямар нэгэн нэр, хаяггүйгээр МУИС-ийн эмнэлэгт өгч болно.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар