МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутан Конгрессоос оюутан залуусаа дэмжих, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хөл бөмбөгийн аварга шалгаруулах “NUM FOOTBALL 2018” тэмцээнийг 10 дугаар сарын 14-ний өдөр “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн”-гийн хөл бөмбөгийн талбайд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд БС, ШУС-НУС, ШУС-ХУС, ШУС- БУС-ийн 3 баг, ХЗС-ийн 2 баг, ХШУИС-ийн 2 баг, КЗ гэсэн 12 баг тамирчид оролцлоо. Тэмцээний шүүгчээр Ө.Болорчимэг, Г.Ням-Очир, Х.Анхбаяр, Э.Бямбагэрэл нар ажиллав. Мөн тэмцээнийг Оюутны Холбооны дэд тэргүүн Б.Идэржавхлан ахлан явуулсан билээ.
Хагас шигшээд 8 баг үлдэж, БС, ШУС-НУС, ШУС-БУС багууд шигшээ тоглолтод шалгарав. Тэмцээний тэргүүн байрыг Бизнесийн сургууль, дэд байрыг Нийгмийн ухааны сургууль, гутгаар байрыг Байгалийн ухааны сургуулийн баг тамирчид тус тус эзэллээ. Тус тэмцээнийн Оюутны холбоо, Оюутан Конгресс зохион байгуулахад ямар нэгэн бооцооны мөнгө багуудаас хураагаагүй зохион байгуулсан болно. Хамтарч ажилласан Биеийн тамирын тэнхимдээ баярлалаа.