“Гол цэвэрлэх” явган аялал зохион байгууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудын дунд эх оронч үзлийг төлөвшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх үүднээс гол цэвэрлэх явган аяллыг 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тус аялалд нийт  7 салбар сургуулийн 150 гаруй оюутнууд хамрагдсан юм. Хөтөлбөрийн хүрээнд 10:30 минутад Хичээлийн IV байрны үүднээс 4 автобустай хөдөлж Хог түүх цэг буюу Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Могойн дэнж дээр 12:00 цагт ирсэн ба гол цэвэрлэх явган аяллын нээлтийн үйл ажиллагаа болон 3-н багт хуваагдаж 12:20 цагаас эхлэн үндсэндээ гол цэвэрлэж 15:00 цаг хүртэл 3 км гаруй газрыг цэвэрлэж дууслаа.

 

Цэвэрлэсэн хогийг хуваагдаж 3 хогийн цэгт байршуулсан. Мөн 15:00 цагаас эхлэн багууд хоол бэлдэж ирсэн ба солилцож идэж, 3-н төрлийн хөгжөөнт тоглоом тоглож хаалтын үйл ажиллагааг 17:00 цагт хийсэн. Мөн тус автобуснуудтай буцаж хичээлийн IV байрны үүдэнд ирж зогсож тухайн өдрийн үйл ажиллагаа амжилттай өндөрлөсөн бөгөөд МУИС-ийн эх оронч,байгаль эхээ хайрлан хамгаалах үзэл сэтгэлтэй оюутнууд маань нэг өдрийг ч гэсэн үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлсэн юм.  Энэ жилийн хог түүх явган аяллын хувьд 200 гаруй оюутан хамруулна гэсэн зорилго тавьж ажилласан ба Хөлбөмбөгийн аварга шалгаруулах, Монголоо хэн сайн мэдэх вэ, Уран илтгэлийн тэмцээн зэрэгтэй давхцаж 10-р сарын 14-ний өдөр зохиогдсон тул тухайн оюутныхаа тоонд хангалттай хүрч чадаагүй ч гэлээ цаг заваа гарган ирсэн оюутнууд маань байгаль эхээ хамгаалахын тулд бүхий л сэтгэл зүтгэлээ зориулан ажилласан юм.

Цаашид илүү их оюутан залуусыг хамруулж байгаль эх орноо хамгаалах хүсэл эрмэлзэлтэй эх оронч үзэлтэй залуусын тоо нэмэгдэнэ гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар