Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Содномхорлоогийн Төмөрбатын цолны мялаалга боллоо

Share Button
МУИС-ийн профессор, академич, сод математикч Содномхорлоогийн Төмөрбатыг Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан билээ.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Содномхорлоогийн Төмөрбат элгэн садан, хамтран зүтгэгч, өргөн олноо хүндэтгэж эрхэм хүндэт цолныхоо мялаалгыг ёслол төгөлдөр тэмдэглэсэн бөгөөд МУИС-ийн эрдмийн хамт олны төлөөлөл баяр хүргэж хүндэтгэл үзүүлсэн юм.

Монголын сод математикч, академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Содномхорлоогийн Төмөрбат танд эрүүл энх, сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар