МУИС-д суралцдаг гадаад оюутнуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулав

Share Button

2018 оны 12 дугаар сарын 3-ны 16.00 цагаас МУИС-д суралцдаг гадаад оюутнуудад Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Саруултуяа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон хар тамхины тухай ойлголт, хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх тухай яриа таниулга хийлээ.