Монгол улсын засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 тоот албан даалгавар, Төрийн өмчийн хорооны 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 46 тоот тушаалын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллого хийгдэж байна.
МУИС-ийн бүрэлдэхүүний сургууль, нэгжүүдэд эд хөрөнгийн тооллогыг Захирлын 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 174 тоот тушаалын дагуу 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хийгдэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллого ялуулах журам, маягтыг нөхөх зааврыг www.spc.gov.mn сайтаас харна уу.