МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааны мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- МУИС-ийн Бүтцийн өөрчлөлтийн талаарх тандалт судалгааны дүн, тайлан хэлэлцүүлэх
- Томилолтын тайлан:
- БНСУ-ын Чун-Аны их сургуульд ажилласан тухай
- ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн улсын их сургуульд ажилласан тухай
- БНФУ-ын Сорбонны их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай
ШИЙДВЭР:
- МУИС-ийн Бүтцийн өөрчлөлтийн талаарх багш нарын санал бодлыг судалсан тандалт судалгааны дүн, тайланг сонсож, Удирдах зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэв.
- Захирал Я.Төмөрбаатар, дэд захирал Ч.Ундрам нарын БНСУ-ын Чун-Аны их сургууль дээр зохион байгуулагдсан QS-APPLE 2018 “Ирээдүйн Ази Номхон далайн орнуудын их дээд сургуулиуд: Дээд боловсролын өнгө төрхийг өөрчлөх нь” сэдэвт олон улсын хуралд оролцсон тухай тайлан сонслоо.
- ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэг, ХШУИС-ийн профессор Б.Ганбат нарын ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн улсын их сургуулиас зохион байгуулсан Орос Монголын инженер технологийн дээд сургуулиудын захирлуудын уулзалтад МУИС-ийг төлөөлөн оролцсон тухай тайлан сонслоо.
- БНФУ-ын Сорбонны их сургууль (Sorbonne University)-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар боллоо.