МУИС, ШУС, ХУС Ази судлалын тэнхим, “Түрэг судлал”-ын салбар, түүний дэргэдэх Нүүдэлчдийн утга соёлын “Таван ухаан” клуб хамтран “Руни бичгийг уншиж тайлсны 125 жилийн ой”-г тохиолдуулан “Түрэг судлал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг нийт их, дээд сургууль, коллежийн оюутан залуусын /бакалавр/ дунд уламжлал ёсоор зарлаж байна.
Оюутны эрдэм шинжилгээний хурал 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах анги цагийг жич зарлана.
- Илтгэлийг цахим болон хэвлэмэл хэлбэрээр 2017 оны 12-р сарын 10 /Даваа гараг/18:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн II байр, 4 давхар, 414 тоотод хүлээн авна.
- Цахим хэлбэрийн зарлалыг www.num.edu.mn сайтаас үзнэ үү.
Тавигдах шаардлага:
- Илтгэлийг урьд өмнө хэлэлцүүлээгүй байх
- Илтгэлийг хэвлэмэл болон цахим байдлаар ирүүлэх(Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. khvchten@gmail.com)
- Илтгэлийг MSW программ дээр Times New Roman фондоор бичих
- Хуудсын хэмжээ-A4, үсгийн өндөр 10pt, мөр хоорондын зай /Single/ байхаас гадна бичвэрийн хоёр талыг тэгшлэх/Justify/
- Илтгэгчийн нэр, хаяг, холбоо барих утас, удирдагчийн зэрэг, цолыг тодорхой бичиж ирүүлэх
- Дээрх бичиглэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн байх
- Илтгэгч итгэлийнхээ агуулгыг MSP программ дээр товч хэлбэрээр бэлтгэсэн байх
Жич: Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авахгүй.
Шагнал:
- I байр. Өргөмжлөл, мөнгөн шагнал, судалгаа шинжилгээний номын дээж
- II байр, Өргөмжлөл мөнгөн шагнал, судалгаа шинжилгээний номын дээж
- III байр. Өргөмжлөл, мөнгөн шагнал, судалгаа шинжилгээний номын дээж
- Тусгай байр. Өргөмжлөл, мөнгөн шагнал, судалгаа шинжилгээний номын дээж
Дэлгэрэнгүй мэдээллийг МУИС-ийн хичээлийн II байрын 414 тоотоос лавлана уу.
Харилцах утас: +976-90939499, 77307730 (2208-код)
Түрэг судлалын салбар
Нүүдэлчдийн Утга Соёлын “Таван Ухаан” клуб