МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн “Оюу толгой төслийн Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн судалгаа” – г 2018 оны 8-11 дүгээр сард гүйцэтгэж, 2018 оны 12 дугаар сарын 1-нд хүлээлгэж өглөө. МУИС-ийн Эдийн Засгийн Хүрээлэнгийн судалгааны баг Оюу Толгой төслийн Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг эдийн засгийн аюулгүй байдал; макро эдийн засгийн нөлөөлөл; орон нутгийн болон бүс нутгийн хөгжил – бизнесийн өсөлт; монгол хүний хөгжилд үзүүлж буй шинэ ур чадвар, чадавхийн нөлөөлөл; дэд бүтцийн хөгжилтэй холбоотой асуудлууд; Оюутолгой төслийн нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжүүлж буй жишээ туршлага, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгоход ОТ төслийн үр нөлөө гэсэн хүрээгээр шинжилсэн.
Энэхүү судалгаа нь ОТ төслийн нөлөөллийн хүрээнд эдийн засаг, санхүү, технологийн асуудлыг хамарсан төдийгүй төслийн үр нөлөөг анх удаа олон салбараар шинжилсэн болно. Судалгааны үр дүн нь макро эдийн засгийн өсөлт, үндэсний санхүүжилт, үндэсний болон бүс нутгийн хөгжил, ажиллах хүчний сургалт, хөрөнгө оруулалтын зохицуулалтыг сайжруулах, Монгол Улсын нийгэм эдийн засгийн бусад олон асуудалд эерэг нөлөө үзүүлж байгааг харуулж байна. Төрөл бүрийн тулгамдсан асуудлууд байсаар байгаа хэдий ч төсөл нь Монгол улсын анхны томоохон төсөл болохынхоо хувьд мега төслүүдийн хүрээнд хамтран ажиллах, ийнхүү хамтран ажиллахад нь суралцах талаасаа үндэсний эдийн засгийн хөгжлийг эерэгээр өөрчилж, ирээдүйд илүү их хувь нэмэр оруулах болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Судалгааны эх материалтай танилцах болон судалгаанд хөндөгдсөн асуудлаар санал бодлоо хуваалцах бол доорх хаягаар холбогдоно уу.
14201 Улаанбаатар хот. ш/х -46А-430, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-4, Утас: (976)7730-7730 (2133), И-хаяг: ei@num.edu.mn
Эдийн засгийн хүрээлэн