“МУИС-ийн Индэр” боллоо

Share Button

“МУИС-ийн Индэр” лекц, уулзалтын зорилго нь улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог төлөвшүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагчдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, идэвхитэй оролцоо, бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэх билээ.

Лекц, уулзалтын энэ удаагийн зочноор МУИС-ийн профессор, Компьютер график, мультмедиа судалгааны нээлттэй лабораторийн эрхлэгч А.Энхбаяр “Шинжлэх ухаан, инновацид суурилсан бизнес”  сэдвээр ярилцлаа.  Проф А.Энхбаяр илтгэлдээ Монгол залуучуудын ур чадвар, мэдлэг дэлхийн аль ч орны залуучуудаас дээгүүр байдаг. Бидэнд хамгийн чухал нь багийн ажиллагаа, бид дэлхийн түвшинд сэтгэж бүтээж чадна гэсэн өөртөө итгэх л дутагдаж байна хэмээгээд уулзалтад ирсэн бүх оюутнуудыг судалгааны нээлттэй лабораторио үзэж сонирхохын зэрэгцээ Компьютер график, мультмедиа судалгааны нээлттэй лабораторийн судалгааны багт орж ажиллах боломж байгааг хэллээ. 

МУИС-ийн ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар