Үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө тогтмол өгч байна

Share Button

МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс ХЗС-ийн Практик сургалтын төвтэй хамтран МУИС-ийн багш, ажилтан, оюутнуудад хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна. Хууль зүйн анхан шатны зөвлөгөөг Практик сургалтын төвийн клиникч оюутнууд багшийн удирдлага дор долоо хоног бүрийн Лхагва гарагт 11.00-16.00 цагийн хооронд хичээлийн II байрны 2 давхарт тогтмол өгөх юм.

Та бүхэн өөрт тулгамдсан хууль, эрх зүйн асуудлаарх зөвлөгөө, мэдээллийг тогтмол цагийн хуваарийн дагуу үйлчлэх клиникч оюутнуудаас авах боломж  нээгдлээ.

Түүнчлэн Мягмар гараг бүрийн 16:00 цагаас Номын сангийн 403 тоотод хууль, эрх зүй, гэмт хэрэг, зөрчлөөс  урьдчилан сэргийлэх сургалтыг тогтмол зохион байгуулах тул багш, ажилтан, оюутнууд табүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.