МУИС-ийн Философи шашин судлалын тэнхимийн 3-р түвшний оюутан Батсайханы Пүрэвнамжил 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн баярт явдал манай тэнхимд тохиолоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ онцгой амжилт гаргасан оюутанд олгодог уламжлалтай билээ. Б.Пүрэвнамжилийг философичид онол гаргахаас гадна түүндээ оролцож, үлгэр дууриал үзүүлэн, төсөл хөтөлбөр санаачлан манлайлан ажиллах нь зүйтэй гэсэн Норвегийн философич, гүний экологийн хөдөлгөөнийг үндэслэгч Арне Наессийн санааг “хэрэгжүүлэгч” нэгэн гэж хэлж болох юм. Түүний оролцсон сайн дурын ажлыг дурдваас:
- “Нэг зүрх” цус бэлэглэх аяны санаачлан зохион байгуулагч
- “Achilles Хүүхдийн гүйлт 2016” сайн дурын ажилтан
- “Achilles Хүүхдийн гүйлт 2017” Хөтөч гүйгч /50 гишүүнтэй / багийн ахлагч
- “Итгэл найдвар боломж 2016” марафон сайн дурын ажилтан
- “Итгэл найдвар боломж 2018” марафон сайн дурын ажилтан
- “Монголын Дауны холбоо Шинэ жил”-ийн хүлээн авалт сайн дурын ажилтан
- ‘’Дэлхийн Дауны өдөр”-ийн хүлээн авалт сайн дурын ажилтан
- ‘’Good Neighbors мэтгэлцээний хөтөлбөр 49-р сургууль” сургагч багш
- 2016 оны 12 сарын 8 ны өдрөөс хойш “Цус цусан бүтээгдэхүүнээ 24 удаа бэлэглэсэн нэгэн юм.
Б.Пүрэвнамжилдаа тэнхимийн зүгээс сурлагын өндөр амжилт хүсч, үе тэнгийнхэнээ манлайлан, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, үлгэр жишээ суралцаж буйд талархал дэвшүүлье.